Apr 27, 2013

Ертөнц бидний бодож байснаас илүү хөгшин



Хамгийн сүүлийн үеийн Сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг хэмжисэн хэмжилтээр манай орчлон ертөнц өмнө нь хэмжиж байснаас зуун сая жилээр хөгшин болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл манай орчлон ертөнц 13,7 тэр бум жилийн настай бус харин 13,82 тэр бум жилийн настай болсон бөгөөд ертөнцийн тэлэлт өмнөх хэмжилтээс үл ялиг бага гэсэн үр дүнд хүрсэн байна. 


2013 оны 3-р сарын 21-ны өдөр гаргасан Планкийн Даалгавар сансарын хөлгийн сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг хэмжисэн зураг..

Apr 26, 2013

Их тэсрэлтээс өнөөг хүртэл.

Орчлон ертөнцийн үүсэл, хөгжилийн талаар тайлбарласан онолуудаас хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн нь Их тэсрэлтийн загвар бөгөөд Их тэсрэлтийн онол нь ертөнц 13,8 тэр бум жилийн өмнө, төсөөлөшгүй халуун нягттай цэгээс эхэлсэн гэж үздэг. Тэгэхээр, Ертөнц хэрхэн маш өчүүхэн цэгээс өнөөдрийн бидний харж буй шиг асар том болсон юм бол?

Aug 27, 2012

Эйнштэйний сүүлчийн мөрөөдөл. [2-р хэсэг]

Пакистаны Физикч 1979 оны Нобелийн шагналт эрдэмтэн Абдус Саламын Эйнштэйний сүүлчийн мөрөөдөл өгүүллийг доор буулгалаа.

Физик дэх нэгтгэх санааны түүх
[үргэлжлэл]


Сул харилцан үйлчлэлийг зөөгч бөөмс, тухайлбал хүнд фотоныг хайх  туршилт нь ач холбогдлын хувьд 1919 онд нарны хиртэлтийн хугацааг хэмжин нарны гравитацийн аргад гэрлийн гэрлийн цацрагийн хазайлтыг тодорхойлж Эйнштейний гравитацийн онолыг баталсан туршилтыг санагдуулж байна. Одоогоор сул, цахилгаан соронзон харилцан үйлчлэлийн нэгдлийн хувь заяа туршилтиын дэнсэн дээр байна. Өнөө үед дам туршилтууд эдгээр харилцан үйлчлэл нэгдэлтэй , сул харилцан үйлчлэлийг зөөгч бөөм бий гэдэг таамаглалд ашигтайгаар эргээд байгаа юм.Ингэхээр байгальд харилцан үйллэлийн дөрөв биш гурван төрөл байх нээ.

Jul 9, 2012

Эйнштейний сүүлчийн мөрөөдөл. [1-р хэсэг]

Пакистаны Физикч 1979 оны Нобелийн шагналт эрдэмтэн Абдус Саламын Эйнштэйний сүүлчийн мөрөөдөл өгүүллийг доор буулгалаа.

Хүмүүс эрт дээр үеэс байгалийн үзэгдэл юмсыг аль болохоор цөөн, ерөнхий ухагдахуун ашиглаж ойлгохыг эрмэлзэж байв. Энэ үүднээс физикийн түүхэнд Ньютон, Максвелл, Эйнштэйн гурвын нэр нэг эгнээнд бичигддэг.Эд нар бол байгалийн хуулиудыг нэгтгэхэд хамгийн их амжилтанд хүрсэн эрдэмтэд.Ньютон, гурван зуун жилийн тэртээ дэлхийн татах хүчийг гравитацын хүчтэй (энд гравитацийн хүчтэй гэдэг нь дэлхийн татах хүчийг бүх ертөнцийн таталцалтай гэдэг утгаар хэрэглэгдэж байна.) адилтган үзэж нэгтгэсэн.Үүнээс хоёр зуун жилийн дараа Максвелл цахилгаан болон соронзон хүчнүүдийг нэгтгэж гэрэл бол энэхүү нэгдлийн илрэл гэдгийг баталсан.
Эйнштэйн 1905 онд огторгүй, хугацааны ухагдахууныг нэгтгэж улмаар арван нэгэн жилийн дараа огторгүй-хугацаа нэгдмэл цогц муруйлттай байдаг, үүний жишээ нь Ньютоны гравитац болохыг нотлон харуулсан юм. Энэ бол Ньютоны гравитац дээрх зоригтой нэгтгэлийн тод илрэл болохыг харуулж буй хэрэг ээ. Эйнштэйн цахилгаан үзэгдлийг Максвелл нэгтсгэсний адилаар цахилгаан соронзон хүчийг Ньютоны гравитацтай нэгтгэж болохгүй юу? гэдэг асуулт тавьжээ.Бид Ньютоны гравитац огторгүй-хугацааны муруйлтын илрэл байдгийг мэдэж байна.Дээрх асуултад болно хэмээн хариулах аваас Максвеллийн цахилгаан соронзонг огторгүй-хугацааны мөн ямар нэгэн геометр шинж чанарын илрэл мэтээр төсөөлөхөд хүрэх билээ.
Эйнштэйний сүүлчийн санаа энэ байв.Тэрээр амьд сэрүүн байсан бол тун ч үр өгөөжтэй энэхүү шинэ санааныхаа биелэлээ олох чигт гарсан дэвшилийг үзээд лавтайяа баярлах байсан билээ.

Sep 14, 2011

Орон зайн муруйлт ба цаг хугацааны гажилт

18-р зууны дунд үед Казань хот, хааяахан тохиолдох боловч орой нь эрс ялгарч гялалзсан лалын ба үнэн алдартны сүмийн хэд хэдэн давхар барилгатай, их сургууль нь халтар хүүхдүүд сүрэглэн гүйлдсэн тоостой гудамжинд шавааралдан баригдсан хэдэн бяцхан байшинтай захын нэг балиар хот байлаа.Ийм нөхцөлөөс хоёр мянга жилийн оюун ухаанд хуримтлагдсан ойлголт, төсөөллийг эрс өөрчилсөн онол төрж гарсан гэдэгт үнэмших аргагүй.Эртний Грекийн эрдэмтэн Евклид анхлан хэрэглэсэн, одоо евклидийн геометр гэж нэрлэгдэж байгаа систем нь бидний байгаа хүрээлэн байгаа орчин ямар ч муруйлт байхгүй хавтгай гэж үздэг.Тэгвэл нарийн саваа эсвэл хуудас цаасыг авч үзье.Эдгээр нь нэг ба хоёр хэмжээст орон зайн жишээ болно.Тэдгээр нь шулуун, хавтгай муруй байж болно.Энэ нь ямар ч тайлбаргүйгээр ойлгомжтой юм.Харин гурван хэмжээст орон зайн муруйлтыг төсөөлөхөд их төвөгтэй.Үүнийг ойлгоход дүрслэн бодох эсвэл математикийн томъёо хэрэгтэй.Жишээлбэл, муруйсан хавтгай дээр оршин байгаа гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр нь 180 байхгүй.Дунд сургуулийн сурах бичиг дээрх үүнд харгалзах теором нь орон зайг зөвхөн хавтгай гэж үздэг учраас энд тохиромжгүй юм.Бөмбөлгийн гадаргуу дээрх гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180-с их байхад хотгор хавтгай дээрх гурвалжны хувьд энэ нь 180-с бага байна.Орон зайн муруйлтыг тодорхойлогч өөр хэмжигдэхүүнүүдийн талаар уншигч та өөрөө олж үзээрэй.

Aug 8, 2011

Хат талх уу? Атар талх уу?? Аль эсвэл хоёулаа юу???

Бага байхад ээж таван зуун төгрөг өгөөд замын эсрэг талын Дүүхээ төв рүү талханд гүйлгэдэг байж билээ. Тэр үед 500 төгрөгөөр хоёр талх авдаг байсан юмдаг.Харин нэг өдөр аав хар өнгөтэй өвөрмөц үнэртэй сонин талхны овогт хамаарагдах гурилан бүтээгдэхүүнийг авчирлаа.Харууд юу иддэгүй вэ? гэдэг онигоо дээрээс Хар талх гэсэн нэртэйг нь олж мэдэв.Тэр нь тухайн үедээ ямар үнэтэй байсныг би мэдэхгүй мэдэхийг ч хүсээгүй байх хожмоо 500 төгрөгрөөр тал талх ч таван ширхэг тамхи ч авах боломжгүй үе ирнэ гэдгийг мэдсэн бол үнийг нь тогтоож авах л байлаа.Өнөөдөр харин тэр цаг үе нь ирчихжээ биенд сайнаар нь хар талх идэх үү? амт шимтэйгээр нь өнөөх Чех Атар гэсэн тодотголтой талх нарыг нь авж идэх үү? аль нь илүү чухал вэ?

Aug 4, 2011

Аугаа их нэгдэл


Бөөмсийг бүрхсэн үүлэн давхарга тэдний цэнэгийг халхалж байдаг.Ийм учраас бөөмс үстэй дээл ээ нөмрөөд массаа төдийгүй цэнэгээ өөрчлөөд байдаг.Өөрөөр хэлбэл нүцгэн бөөм нэхий дээл ээ нөмрөх үеийн массынх нь өөрчлөлт зөвхөн ганц үндсэн харилцан үйлчлэл шинж чанараараа ялгагдах хэд хэдэн төрлийн харилцан үйлчлэл болж задрахад л бий болно.Онц хүчтэй буюу өнгийн дунд зэргийн хүчтэй буюу цахилгаан соронзон сул хүчтэй буюу бүр ертөнцийн таталцалын маш сул хүчтэй буюу бөөмсийн задралд илэрч массын өөрчлөлт бий болгодог гэсэн бөөмсийн харилцан үйлчлэлийн үндсэн дөрвөн төрлийн хүч байдаг гэж ойлгож болно.