Aug 27, 2012

Эйнштэйний сүүлчийн мөрөөдөл. [2-р хэсэг]

Пакистаны Физикч 1979 оны Нобелийн шагналт эрдэмтэн Абдус Саламын Эйнштэйний сүүлчийн мөрөөдөл өгүүллийг доор буулгалаа.

Физик дэх нэгтгэх санааны түүх
[үргэлжлэл]


Сул харилцан үйлчлэлийг зөөгч бөөмс, тухайлбал хүнд фотоныг хайх  туршилт нь ач холбогдлын хувьд 1919 онд нарны хиртэлтийн хугацааг хэмжин нарны гравитацийн аргад гэрлийн гэрлийн цацрагийн хазайлтыг тодорхойлж Эйнштейний гравитацийн онолыг баталсан туршилтыг санагдуулж байна. Одоогоор сул, цахилгаан соронзон харилцан үйлчлэлийн нэгдлийн хувь заяа туршилтиын дэнсэн дээр байна. Өнөө үед дам туршилтууд эдгээр харилцан үйлчлэл нэгдэлтэй , сул харилцан үйлчлэлийг зөөгч бөөм бий гэдэг таамаглалд ашигтайгаар эргээд байгаа юм.Ингэхээр байгальд харилцан үйллэлийн дөрөв биш гурван төрөл байх нээ.

Дээрх туршилтыг хийсний дараа , магадгүй түүнтэй нэгэн зэрэг ч юмуу хүчтэй харилцан үйлчлэлийг цахилгаан сул үйлчлэлтэй нэгтгэн тулгур гурван харилцан үйлчлэлийг хоёр болгох боломжийг шалгах болно. Үүнийг дараах маягаар шалгаж болох юм. 10 мянган тонн усыг газрын 1 милийн гүнд уурхайд байрлуулна. Энэ бол усыг гаднын элдэв цацрагаас хамгаалж байгаа хэрэг. Усыг хүрээлсэн гэрэл бүртгэх төхөөрөмжүүд байрлуулна. Барагцаалбал , нэг жилийн туршид энэ усанд агуулагдаж байгаа 1033 протоноос нэг нь тодорхой долгионы урттай гэрэл цацан позитронд хувирдаг юм гэвэл энэ нь "Их нэгдлийн" буюу цахилгаан соронзон, сул хүчтэй харилцан үйлчлэлийн төрлүүд нэгдсэний дохио болно. Гэсэн хэдий ч энэхүү "Цахилгаан цөмийн" харилцан үйлчлэл гравитацтай, улмаар шинэ харилцан үйлчлэл нь огторгүй-хугацааны бүтцийн ямар нэг илрэл болох ёстой гэдэг Эйнштейний өөр санаатай эцсийн нэгдэлд ортол юу болох бол? Хэдийгээр хачин гайхалтай ч гэлээ орчин үеийн физикт бий болоод байгаа өөдрөг таатай нөхцөл байдлаар бол дээрх санаа хэрэгжихэд ойрхон байна. Огторгүй-хугацаа нь бидний шууд дөрвөөс гадна бас нэмэлт хэмжээштэй байж болзошгүй. Эдгээр нь гравитацийн цэнэг дөрвөн хэмжээст огторгүй-хугацааны муруйлттай холбоотойн адилаар цахилгаан болон цөмийн цэнэгүүдтэй холбоотой байж ч болох юм. Уилерийн үзэж байгаачлан цахилгаан болон цөмийн цэнэгүүд нь иүдүүвчлэн үзэхтэй зэрэг тэнийж тэгшрэн нэгэн төрөл мэт харагддаг тийм хөөс маягийн үүлэрхэг бүтцийг санагдуулам огторгүй-хугацааны бага масштабтай бүтцийг үзүүлж байж ч магадгүй.Огторгүй-хугацаа нь жижиг нүх сүвтэй бяслаг мэт бөгөөд тэдгээр нүх байгаа газар нь цэнэгүүд байрласан байдаг ч байж болох юм.Эдгээр санааны зарим нь бүр Эйнштейний үед гарсан байсан.Зарим дээр нь бүр Эйнштейн өөрөө ажиллаж байв. Цахилгаан соронзон болон сул харилцан үйлчлэл нэгтгэгдсэн гэж үзэж бараг болох өнөөгийн төлвөөс харахад эдгээр санаа хэрэгжихэд ойртжээ.
"Эдийн засагч" гэдэг Английн нэлээд буйртай сэтгүүл Эйнштейний дурсгалд зориулан 1979 оны гуравдугаар сарын 10-ны дугаартаа гаргасан "Шинжлэх ухаан, техник" буланд бичсэн зүйлийг уншаад инээд хүрэв. Эдийн засагч сэтгүүл дээр бидний ярьсан харилцан үйлчлэлийг нэгтгэх асуудлыг тунгаан үзээд:

"Байгалт үнэхээр энгийн бөгөөд гагцхүү нэгдсэн тулгуур харилцан үйлчлэл л байдаг юм бол аж үйлвэрийнхэн судалгааны урт хугацааны хөтөлбөр дэвшүүлэх хэрэгтэй болно.Эцэстээ эдгээр хүчийг шинэ технологид ашиглах нь зүйтэй болов уу.Үүний тулд тэднийг цахилгаан соронзонгоор удирдах юм.Одоогоор юу юунд хэрэглэж болохыг хэн ч таан хэлж чадахгүй. Зуу гаруй жилийн өмнө Максвелл цахилгаан, соронзон үзэгдэл нэгдсэн цхаилгаан соронзон харилцан үйлчлэлийн хоёр өөр тал юм гэдгийн учрыг олоод байх үед хэн ч энэ нь радио, телефон, телевиз бүхий л электроникийг бий болгох юм гэж санаагүй шүү дээ" 

гэж бичсэн байв. Эйнштейн огторгүй-хугацааны шинэ онолын хүрээнд Максвелл, Ньютон нарын онолыг нэгтгэхээр мөрөөдөхдөө эдгээр ашиг тусын тахай бодоогүй нь лавтай.
Эйнштейний намтрын холбогдолтой зарим сонин баримтаас төрөх нэгэн бодлыг уншигчтай хуваалцъя.
Энэ зуунд Эйнштейнтэй эгнэх хүн байхгүй. Физикийн тухайд гэж яривал хүний сэтгэлгээний түүхэнд Эйнштейн шиг хүн хэзээ ч байгаагүй гэж хэлж болох байх аа. Физикт ийм олон хувьсгалч санааг сэдсэн өөр хүн алга аа.
Гэвч агуу Эйнштейн шинжлэх ухаанд ул мөрөө үлдээхгүй алга болоход тун амархан байжээ.Ялангуяа Эйнштейн хөгжиж байгаа оронд төрсөн бол уу? Түүнийг 15 настай Мюнхен дэх Луитпольдын шиманазид сурч байх тэр үед нэг багш нь сургуулиас нь гаргахыг хүсч байжээ. Эйнштейн арван зургаа хүрээд Цюрихийн политехникумд элсэхээр шийдэж. Тэр инженер болохоор элсэлтийн шалгалт өгөх боломж олдоогүй нь физикийн шинжлэх ухаанд чухам их аз болжээ. Жилийн дараа зорьсондоо хүрсэн боловч энэ үед инженер болох санаагаа хаясан байлаа. Эйнштейн 1900 онд Фюрихийн политехникум төгсөж, тэндээ багшлахаар орон тоо хөөцөлдсөн боловч хуучин багш нарынхаа ивээл дэмжлэгийг аваагүй учир бүтсэнгүй. Тэгээд янз бүрийн тооцоо хийж өгөх, цагийн 3 франкийн хөлстэйгээр хичээл заах зэргээр тур зуурын ажил хийж байв. Эйнштейн 1901 оны 11 сард докторын зэрэг горилсон бүтээлээ толилуулав. (Энэ нь их сугуульд багшлах эрх олж авахад зайлшгүй хэрэгтэй байлаа) Энэ бүтээлийг нь (хоёр дох бүтээл нь) хэдийгээр физикийн гол сэтгүүл "Annalen der Physik"-д авсан байсан боловч Фюрихийн их сургууль шаардлага хангаагүй гээд буцаасан байна. Б.Хофманы нотолсноор "Эйнштэйн байр сууриа олохгүй байсан нь түүнд живж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан" гэнэ. Тэртээх 1901 онд гашуун үйл явдал миний өгүүлж байгааг тодруулж өгөх бизээ. Эйнштений анхны эрдэм шинжилгээний ажил "Annalen der Physik"-п хэвлэгдлээ. Эйнштейн өгүүллийнхээ хувийг Профессор В.Оствальд (хожим нь нобелийн шагнал авсан)-д илгээхдээ:

"Тан ерөнхий химийн ном надад урам зориг төрүүлэв. Зориг гарган өөрийн өгүүллийн хувийг Танд илгээж байна. Энэ дашрамд танайд математик, физикийн мэргэжилтний орон тоо байхгүй гэж зүрх гарган асууя.Би огт цалин мөнгөгүй байгаа учраас л танд ийм хүсэлт тавьж хандая гэж шийдсэн юмаа" 

гэсэн үг хавсаргасан байжээ. Хоёрдохоо сануулсан боловс Оствальдаас хариу авсангүй. Түүнчлэн мөн ийм хүсэлт тавьч хандсан Лейдений профессор Камерлинг-Оннесоос ч хариу авсангүй. Хофманы хэлж байгаагаар Эйнштейний амьдралын энэ нэгэн үед сэтгэлийн утас хөндсөн өөр нэг зүйл болсныг дуоьдвал; худалдааны ажил нь олигтой яваагүй бие муутай, шинжлэх ухааны ертөнцтэй огт холбоогүй түүний эцэг нь профессор Оствальдад захиа бичихээр шийджээ. Тэрээр захиандаа:

"Хүдэт профессор оо, хүүгийнхээ төлөө танд Захиа бичихээр шийдсэн намайг уучилна уу...Миний хүү Алберт Эйнштейн 22 настай. Энэ асуудлыг мэдэх хүмүүс түүний амъяасыг магтан саашаадаг юм. Хүү маань тун ч азгүй ажил ч үгүй, өдөр ирэх тусам л дэжгин дээшлэх итгэлээ алдсаар байна.Миний хүү Таыг үнэлж, хүндэлдэг болохоор хайрт профессор Та, миний хүүгийн өгүүллийг үзэж...түүнд урамшуулан зоригжуулсан хэдхэн мөрт бичиж илгээвэл тэр дахин ажил, амьдралын баяр баясгаланг эдэлнэ хэмээн бодсоны улмаас Танд найдлага тавьж сууна...Хүү маань намайг ийм юм хийж байна гэсэн сэжиг огт аваагүй ээ"

гэжээ.Бас л хариу байдаггүй. эйнштейн 1902 онд Швейцарын патентын товчоонд ажил олж, эхлээд 3-р зэргийн техникийн магадлагчийн тушаалд дадлагажигч, дараа нь дэвшин 2-р зэргийн магадлагч-инженер хийсэн юм даг. Тэрбээр 1905 онд чухам энд, жинхэнэ эрдэм шинжилгээний номын сан, их сургуулийн физикийн Факультетийн нөлөө, уур амьсгалаас хол хөндий суухдаа хүний хөлийн чимээ ойртоход үнэт цаг мөчөө зарцуулан хийсэн тооцоогоо зургийнхээ ширээнд бушуухан далд хийн хийн байж огторгүй-хугацааны ухагдахууны нэгдэл, гэрлийн квант онолын шив шинэхэн ажлуудаа бичсэн билээ. Эйнштейн энэ болтол философийн докторын эрхэм цолыг авж чадаагүй байлаа. "Би философийн доктор болохгүй. Энэ бүх инээдэмт жүжиг намайг залхаалаа" гэж 1905 онд зэрэг авахаар хоёрдохоо оролдоод бүтээгүйн тухайдаа бичсэн байда. Эцсийн эцэст гурав дахь оролдлого нь амжилт авчрав. Гэвч тэр үед түүнд докторын зэрэг хэрэггүй болжээ. Тэр аль хэдний алдаршжээ.
Ийм нөхцөл, санаа сэтгэлээр унах явдал хөгжиж байгаа орны эрдэмтдэд хэвийн зүйл байдаг учраас л энэ нэгэн түүхийг тодруулан өгүүлэв. Хөгжилтэй оронд ч гэсэн, өнөөдөр Эйнштейн шүиг шинжлэх ухаанд өөрийгөө зориулсан хүн сэтгэл санаагаар түүнээс нэг илүү байж чадах болов уу?

3 comments: