Хамгийн сүүлийн үеийн Сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг хэмжисэн
хэмжилтээр манай орчлон ертөнц өмнө нь хэмжиж байснаас зуун сая жилээр хөгшин
болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл манай орчлон ертөнц 13,7 тэр бум жилийн
настай бус харин 13,82 тэр бум жилийн настай болсон бөгөөд ертөнцийн тэлэлт
өмнөх хэмжилтээс үл ялиг бага гэсэн үр дүнд хүрсэн байна.
![]() |
2013 оны 3-р сарын 21-ны өдөр гаргасан Планкийн Даалгавар сансарын хөлгийн сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг хэмжисэн зураг.. |