Jul 23, 2011

Гүн рүү алхах таван гишгүүр

Молекул нэг түвшин, атом нэг түвшин ... гэх мэтээр өнөөдөр ертөнц гэсэн барилгын таван түвшин, таван давхрыг мэдээд байна.Тэдгээрийн хамгийн доор юу  оршино вэ? Эцэс төгсгөл гэж бий юу? Эсвэл эцсийн эцэст манай ертөнцийн гол нууцыг хадгалж буй хамгийн доод давхарт нь бид хүрэх юм уу?

Ертөнц ямар хуулиудад захирагдаж байдаг юм бэ? Давхар бүхэн нь засаг хошуу, сүм хийд шиг биеэ даасан дүрэм журамтай юм уу?, эсвэл хаант улсын жирийн нэг аймгууд шиг ерөнхий хуулинд захирагддаг юм болов уу? Энэ нэгдсэн улс нь төрийн ямар тогтолцоотой юм бэ? Хаант улс шиг материйн гүнд хаа нэгтэй хамгийн гол болох анхдагч элемент байна уу, эсвэл ардчилсан нийгэм шиг давхарга бүрт ижил эрхтэй иргэд болох бөөмс байна уу?
Тэгэхээр манай ертөнцийн хамгийн гүний давхарга юунаас бүрдсэн яаж бүтээгдсэн юм бэ?
Түүнийг олж үзэхийн тулд ямар дуран авай ашиглах хэрэгтэй вэ? Тэнд орон зайн атомууд болох дотроо юу ч үгүй хоосон, цааш үл хуваагдах хөөс ч нуугдаж байж магадгүй шүү дээ?
Энэ олон асуултууд таны гүнзгийрч, улам нарийн болсоор л байна.Зарим нэгийг нь ч гэсэн хариулах гэж оролдъё.Ингээд матетийн гүн рүү орох шатны эхний гишгүүр дээр гишгэцгээе.
Ертөнц хэмээх хаягтай айлын хаалганы өмнөх эхий гишгүүр дээр атом хэмээн тод хараар бичсэн байх нь нүднээ сүрхий тусна.Эртний Грекийн Атмон буюу үл хуваагдах  гэсэн утгатай үгнээс гаралтай энэхүү нэршил хэн нэгний хэлний гажиг эс бөгөөс Физикчдийн шог зангийн улмаас Атом хэмээх сүрхий баатрын нэрийг хүртжээ.
2600 жилийн өмнөөс л Грекийн философчид тэр дундаа бүхнээс эртлэн Фалес гэх үс сахалдаа баригдсан байж болох нөхөр атомын тухай сургаж эхэлсэн бөгөөд харин тун чиг саяхныг хүртэл энэхүү зүйлийг байдаг эсэхийг батлах туршилт хийх боломжгүй  байсан юм.
Фалесийн гаргасан атомын тухай санаа Алимийг хазах тусам алим хэвээрээ л байдаг (мэдээж хазаад идээд ходоодонд оруулаад ихүүн үнэртэй Өтгөн гэж нэрлэгдэх ялгадасыг хамаараагүй!) гэх мэт олон асуултууд энгийн тайлбарыг өгж чадаж байлаа.
Дунд сургуулийн бодисийн бүтцийн хичээлүүд дээр аливаа биес бүхэн бодисоос бүтэх бөгөөд тэдгээр нь молекулаас молекулууд нь атомуудаас атомууд нь ...-үүдээс бүрдэнэ хэмээн сургана. Багшийн хэлэх ярвагар царай төмөр хангинах мэт хоолойн чадлыг баруун чихээрээ оруулаад хамрын зүүн нүхээрээ гаргах миний бие хожмоо тун чиг их харамссан билээ.
Эцэст нь шинжлэх ухааны хөгжил онолын физикчдийн гар хурууны чадлын ачаар атом нь бөөмсөөс бүтэх бөгөөд ертөнц дээр эгэл бөөмс хэмээх материйг бүрдүүлэгч үндсэн бөөмүүд байдаг гэдгийг илрүүлсэн билээ.

No comments:

Post a Comment