Apr 27, 2013

Ертөнц бидний бодож байснаас илүү хөгшин



Хамгийн сүүлийн үеийн Сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг хэмжисэн хэмжилтээр манай орчлон ертөнц өмнө нь хэмжиж байснаас зуун сая жилээр хөгшин болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл манай орчлон ертөнц 13,7 тэр бум жилийн настай бус харин 13,82 тэр бум жилийн настай болсон бөгөөд ертөнцийн тэлэлт өмнөх хэмжилтээс үл ялиг бага гэсэн үр дүнд хүрсэн байна. 


2013 оны 3-р сарын 21-ны өдөр гаргасан Планкийн Даалгавар сансарын хөлгийн сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг хэмжисэн зураг..



Европийн Планкийн даалгавар-Europe's Plank Mission сансарын хөлөг сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг хэмжин өмнө нь хэзээ ч гаргаж авч байгаагүй сайн чанарын сансарын зургийг бүтээсэн бөгөөд шинэ зураг, маш жижигхэн чөлөөт квант флуктацууд нь Сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийн эх үүсвэр гэж үздэг Стандарт Загвартай тохирсон байна. 
Гэсэн хэдий ч шинэ зураг маань физикчидэд Сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг бүрэн дүүрэн тайлбарласан илүү сайн онол хэрэгтэйг харуулсан юм. 

Планкийн даалгавар сансарын хөлгийн хэмжисний дараах ертөнцийн найрлага болон түүний өмнөх загвар.


Стандарт Загварын онол нь том хэжээсд Сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийн өөрчилтийг тайлбарлаж чаддагүй, зөвхөн жижигхэн хэмжээсд л тайлбарладаг. Мөн төсөөлж байснаас илүү том хүйтэн цэгүүд байсан зэрэг хачирхалтай нээлтүүд нь Стандарт Загвар хуучирсаны баталгаа болжээ. 

Стандарт загвар
Маттерийг бүтээгч зургаа, зургаан Кваркууд болон Лектонууд тэдгээрийн хооронд хүч зөөгч дөрвөн Босон.

Шинэ зураг дээрх зарим нээлтүүд Стандарт загвартай нийцэхгүй байгаа нь бүхэл ертөнцийг илүү сайн ганц онолоор тайлбарлахыг хүсдэг физикчидэд муу гэхээсээ илүү сайн мэдээ юм. Наад  зах нь Стандарт загвар харанхуйн маттер болон энергийн тухай ямар ч тайлбар хэлж чаддагүй бөгөөд тэдгээрийг тайлбарласан онол байхгүй хэвээр л байна. 

"Бидний эцсийн зорилго бол учир нь үл ойлгогдох үзэгдэлүүдийг хооронд нь холбож тайлбарласан шинэ загварыг бүтээхэд чиглэлээ, Гэвч энэ шинэ үед, бидэнд хэрэгтэй шинэ төрлийн физик нь ямар байх, ер нь байх боломжтой эсэх талаар бид мэдэхгүй байна. Гэвч энэ үнэхээр гайхамшигтай юм" хэмээн Кэмбрижийн их сургуулийн George Efstathiou ярьжээ.

No comments:

Post a Comment