Jun 23, 2013

Антиматтер гэж юу вэ?

Зурагт сөрөг цэнэгтэй цөм болон
эерэг цэнэгтэй электроноос
бүтэх атомыг дүрсэлжээ
Антиматтер партиклууд гэдэг нь биднийг бүтээдэг маттерын эсрэг шинж чанартай атомыг бүтээгч партиклууд юм. Жишээ нь позитрон бол электроны антиматтер партикл бөгөөд эерэг цэнэгтэй байдаг.  Эйнштейний алдарт E=mc^2 тэгшитгэлээс авч үзвэл партикл өөрийн антиматтер партиклтайгаа нүүр тулах үед аннигляцид орж их хэмжээний масс энерги болон цацагдана. 
 
Асар Өндөр хурдтай мөргөлдөөний үед антиматтер партиклууд үүсдэг байна. Их тэсрэлтийн анхны хэсэгхэн хугацаанд зөвхөн энерги оршиж байсан бөгөөд ертөнц тэлж хөрсөнөөр ижил хэмжээний антиматтер болон маттерийг үүсгэсэн байх ёстой. Гэвч өнөөдөр антиматтер нь ертөнцөд бараг ажиглагддаггүй бөгөөд шинжлэх ухаанчид ягаад гэдэгт нь тодорхой хариулт өгж чаддаггүй.


Антиматтер байж болохыг Английн физикч Паул Дирак 1928 онд анх томъёолсон бөгөөд 1938 онд  Америкийн физикч Карл Андерсон туршилтаар түүний зөв болохыг баталжээ. 

No comments:

Post a Comment