Jun 23, 2013

Хигсс босоны тухай бага зэрэг.



Хигсс босон ягаад чухал болохыг тайлбарлах гэж хичээе. Энэ нөхцөлд би Нарны тухай ярих юм. Тиймээ Манай Нар.
Хигсс босон болон цахилгаан сул тэгш хэмийн эвдрэл их чухал, учир нь нар гэрэлтдэг!
Окей, үүнээс зайлсхийх хийх арга алга, Би үнэхээр наранд хайртай. 

Нар
Нарны X-ray зураг


Нар гэрэлтэж үүгээр дамжин бидний гаригийг дулаан байлгадаг мөн шингэн ус дэлхий дээр оршиж, зарим нэгэн маш амттай ургамал амьдардаг билээ.

Нар гэрэлтэж байна.
-Нар цөмийн нэгдэх урвалаас үүдэн гэрэлтдэг ба Сул цөмийн хүчнээс ихээхэн хамаардаг
-Хүчтэй цөмийн хүч ч чухал гэлээ энэ тохиолдолд чухал биш юм


Нар өөр дотроо цөмийн зуух түлж байдаг бөгөөд энэ нь хоёр төрлийн процессоос бүтнэ:
1. Хүчтэй цөмийн хүч ба 2. Сул цмийн хүч. Эдгээр хоёр төрлийн процесс хамтдаа нарны цөмд гинжин урвалыг тэр бум тэр бум жилийн турш ажиллуулсаар иржээ. Яг л буухиа уралдаантай адил, энэ нөхцөлд сул хүч нь хязгаарын хүчин зүйл бөгөөд нар онолоор тооцоолж гаргасан хэмжээнээс илүү багаар гэрэлтэх шалтгаан болж байдаг. Хэрвээ бид сул хүчийг илүү хүчтэй болговол Нар илүү тод гэрэлтэнэ. Нөгөө талаас сул хүчийг арай багасгавал Нар бүдэг болох юм.

 
Сул цөмийн хүч.
Фермигийн тогтмол болон Хигсс орны VEV-н хамаарал.

Цацраг идэвхит задралаас бид сул хүчний хэмнэл нь Фермигийн тогтмол гэх физикийн тогтмолоос хамаардаг болохыг ойлгосон. Фермигийн тогтмолыг GF гэж тэмдэглэнэ. Хигсс босон болон Хигсс Механизмаас авч үзвэл, дээрх фермигийн тогтмол нь тэр чигээрээ V гэх тогтмол зүсээ хувиргасан болох нь харагддаг. Энэхүү хоёр дахь физикийн тогтмол V-г Higgs vacuum expectation value товчилоод VEV гэж нэрлэдэг бөгөөд  вакуум дахь хигссийн энергийн хэмжээг үзүүлнэ.

Миний хэлэх гээд байгаа зүйл бол,  Хэрвээ бид Хигсс VEV-г ихэсгэвэл Фермигийн тогтмол багасан сул хүчний хэмнэл удааширна. Өөрөөр хэлбэл их хэмжээтэй Хигсс VEV-нь нарыг илүү бага гэрэлтүүлнэ гэсэн үг.  Нөгөө талаас, бага хэмжээний Хигсс VEV нь наранд илүү тод гэрэлтэх боломж олгоно. ( Энэ үнэхээр гайхалтай!) 

v=246 GeV 
-V их бол нар бага гэрэлтэж дэлхий хөлдөнө.
-V бага бол нар хүчтэй гэрэлтэж дэлхий шатчихна
ийм учираас Хигсс их чухал юм.


Мөн Хигсс VEV нь өөр бусад зүйлсд ч хамааралтай. Энэ нь бүх эгэл бөөмүүдийн энергийн эх үүсвэр болдог. Хигсс механизмаар бол, Хигсс орон нь бүх эгэл бөөмүүд болон масстай босонуудад масстай болох боломж олгож байдаг.
Хигсс босоны тухайх бидний ойлголт одоогоор үнэхээр муу байна, бидний одоогийн ойлголтоор бол Хигсс босон нь бидний хэмжиснээр илүү хүнд байх ёстой.  Өөр хэд хэдэн Стантарт Загварын Хигсс босоныг тайлбарласан онолууд байдаг боловч яг аль нь үнэн эсэхэд тодорхой хариулт алга. Магадгүй тэнд өөр олон төрлийн Хигсс босонууд ч байж болох юм. 


No comments:

Post a Comment