Jul 23, 2011

Хэн анх ″А″ гэж ам нээсэн бэ?

Эхний гишгүүр дээр хөлөө тавьмагц түүнийг өөрийн гэсэн нэршил томъёолол бүхий бүтэцтэй юм байна хэмээх бодол тархинаа зурайлаа.Тэнгэр муухайрч цаг агаар тогтвортой бус болж эхлэх нь тэр, шүхэрээ түргэхэн шиг дэлгэн оноож өгсөн өнөөх айхтар Атом хэмээх нэрнийх нь тухай сийрүүлэн суув...
Грекийн алдарт гүн ухаанч одоогийхоор бол эрдэмтэн Фалес 2600 жилийн өмнө амьдарч байжээ.Он цаг өчнөөн улирсан ч энэ өвгөний амьдралын тухай баримт бидний үе хүртэл хадгалагдсан бөгөөд тэрээр хүнтэй нийцтэй өөдрөг үзэл бодолтой биеэ үл хайрлан шинжлэх ухаан болон биеийн тамирыг хослуулан хичээллэдэг хүн байсан гэж ярьцгаадаг.Тэрээр олимпийн шагнал нэг бус удаа хүртэж байсан бөгөөд 78 настайдаа олимпийн тэмцээнийг сонирхон үзэж байгаад наранд цохиулсны улмаас там руу явжээ.Хүнийг хүсэл нь ална гэдэг л энэ буй за.

Фалес Египетэд олон жил амьдрахдаа тайлгын нууцад нэвтрэхийг оролдож шөнө нь хүнтэй хүнгүй од хараад өдөр нь үстэй үсгүй ном хараад суудаг байв.Түүний геометр одон орны мэдлэг нь тухайн үеийнхнийхээ нүдийг орой дээр нь гаргана гээ ч. Ялангуяа нар бүтэн хиртэхийг урьдилан хэлснээс нь хойш бүр ч шагших болсон гэдэг.Гэгээн цагаан өдөр шөнө болж нар дугуй хар таваг шиг болчихдог энэ үзэгдэл одоо ч гэсэн олон хүмүүст ухамсраас ангид аймшиг төрүүлсэр л байгаа шүү дээ.Тэгэхээр хоёр гурван мянган жилийн өмнө ямар их түгшүүр айдас төрүүлж байсан нь ойлгомжтой.
Фалесын гол гавъяа нь Ертөнцийг бүрдүүлэгч анхдагч элемент юу юм бэ? гэдэг асуудлыг сэдсэнд оршино.Тэр бодисын гүн рүү орох шатыг бүхнээс түрүүлж олж харсан юм.
Түүний дараах хоёр зуун жилд төрсөн бидний гүн ухаантан хэмээн биширдэг грекийн мэргэд янз бүрийн анхдагч бодис үйл явцыг гаргаж ирлээ.Тэдгээр нь ус агаар шороо гал болно.Энэ үзлийг Фалес өөрөө сургасан юм.Юутай ч грекийн ухаантнууд бодисын бүтцийн дээдэх тавцан дээр ирчихээд гишгүүрийг нь олох санаатай тэмтэрч байсан нь харагдаж байна.Тэдний хувьд ямар ч гэрэл орох боломжгүй харанхуй өрөөнд гарах хаалга аа хайн ийш тийшээ савчин байхаас өөр арга ч үгүй байсан юм.Сэтгэлгээ нь түрүүлчихсэн тэртээ үед орчин үеийн муухан шиг физикийн лаборатор Алиса үлгэрийн оронд кинон дээр гарах цэцэгт хөндий шиг л санагдах байсан биз.
Хурц нүд саруул ухаан л байвал хүрээлэн байгаа жирийн үзэгдэл юмсын доторх шинж чанарын тухай чухал дүгнэлт хийхэд хангалттай гэж грекчид үздэг байв.Үүнийг Фалесийг залгамжлагч Левкипп ба түүний шавь Демокрит нар хэрэгжүүлсэн юм.Тэд молекулын гишгүүрийг алгасан шууд атомын гишгүүр дээр гишгэцгээсэн.Ойрын зайн үсрэлтэндээ олимпийн медалыг өм цөм авахаар хүмүүс байсан нь гарцаагүй!
Атомын хэн анх нээсэн бэ? гэсэн асуулт тулгарах бүрт гайхаш төрнө.Нээхээсээ бараг 2500 жилийн өмнө түүнийг бодож олсон байх нь өнөөдөрийн бодож олсон зүйлийг батлахын тулд дахин 2500 жил хүлээх болов уу гэсэн айдас дагуулах аж.
Америкийн физикч Ричард Фейнман нэгэн удаа Дэлхий сөнөх аюулд хүрж манай шинжлэх ухааны хамгийн гол үнэтэй ололтыг хамгийн товчоор тэмдэглэн үлдээе гэвэл Атом гэдэг үгийг л сонгон авахсан билээ гэж хэлсэн байдаг.Түүнд мэдээллийн асар их цэнэг байгаа.
Дундад зууны үед дэлхий тэр чигтээ бурханы шиврээр амьсгалцгааж байсан цаг.Ертөнц дээрх бүх зүйлс бурханы таалал агаад үүний эсрэг тэрсэлсэн хэн бугай ч болов Ад зэтгэрийн хорлолд өртсөн болж таарна.Бурхан ч хөлөө угаасан уу эсвэл хүмүүс хэтэрхий сониуч зантай болохоор бурхантай тэрсэлдэхээр шийдсэн үү хэн мэдхэв... юутай ч шинжлэх ухааны ялалтаар Бурхан Чөтгөрийн хоорондох дайн дуусжээ. Атомын тухай онол нь 19-р зууны эхээс л эрчимтэй хөгжиж эхэлсэн Химийн шинжлэх ухаан атом байдгийг хүлээн зөвшөөрсөн нь төрөл бүрийн урвалын учрыг олох үүдийг нээжээ.Харин хожмоо атомыг мөн л өөрийн гэсэн бүтэцтэй агаад хүн төрөхтөн огт үзэж хараагүй сураг сонсоогүй хоёр зочинтой нүүр тулж тэдгээрийн нэгэнтэй нь гүнзгий нөхөрлөсөн Энрико Ферми гэх физикч залуу Хирошима дээр алдчихсан Атомын бөмбөгийг зохион бүтээгчдийн нэг билээ.
Эхний гишгүүр энгийн хүрээнд ердөө л энэ бөлгөө үүнээс дараах гишгүүр хачин сонин зүйлсээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

No comments:

Post a Comment